Налайх дүүрэг

ЧѲЛѲѲТ БѲХИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТАМИРЧИН Б.ДѲЛГѲѲН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 55 кг-д Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин, ОУХМ Болормаагийн Дөлгөөн амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Өсвөр үеийн азийн аваргын хүрэл, Монголиа опен олон улсын тэмцээний мөнгө, алтан медальт тамирчин юм.

Дүүргийнхээ болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн Б.Дөлгөөн болон дасгалжуулагч багшид нь баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

 
Хуваалцах: