Налайх дүүрэг

ЭНЭ ОНД ЗУРГААН УХААЛАГ ХУДАГ ШИНЭЭР БАРИНА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын Лабораторийн эрхлэгч Н.Сэлэнгэтэй уулзаж ус түгээх байрны чанар, хүртээмжийн асуудлаар санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 9 ухаалаг худгийг ашиглалтад оруулсан.

Тэгвэл энэ онд Японы улсын Засгийн газрын дэргэдэх буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн "Хүний аюулгүй байдлыг хангах" төслийн хүрээнд дүүргийн 6 хороонд 6 ухаалаг худагийг барьж ашиглалтад оруулахаар боллоо.

Ингэснээр гэр хорооллын 6000 гаруй хэрэглэгчид шууд үр дүнг хүртэх боломжтой болох юм.

 

 

Хуваалцах: