Налайх дүүрэг

ГУРВАН ДҮҮРГИЙН СУВИЛАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын сувилагчийн баярын өдөр болгон тэмдэглэдэг. 
Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.
Энэ жилийн сувилагчдын баярыг "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Сувилагчдын баярыг угтан нийслэлийн зүүн бүсийн 3 дүүрэг буюу Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЭМТ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний бага хурал Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, илтгэгч нартаа амжилт хүсэж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ: "Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж явдаг эрхэм хүндэт сувилагч, сувилахуйн албаны нэр хүндтэй алдрын эзэд болсон та бүхэндээ удахгүй тохиох олон улсын сувилагчдын баярын мэндийг нийт Налайхчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас та бүхэн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж, хоорондын ажлын туршлага, үр дүнгээ солилцоно итгэлтэй байна" гэв.
"Инээмсэглэл эерэг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 19 илтгэгч оролцож байна.

Хуваалцах: