Нийслэлийн хэмжээнд иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн.
Налайх дүүрэгт одоогоор амбулаторийн байранд 2 цэгээр зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил хийгдэж байна.
Маргаашнаас вакцинжуулалтын цэгийн тоог нэмж дөрвөн цэгээр иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан вакцинжуулалтын байнгыг цэгийг шинээр байгуулах обьектын байршилтай дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар холбогдон албаны төлөөлөлтэй хамтран үзэж танилцлаа.
Вакцинжуулалтын байнгын цэгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байрны 2 давхарт байгуулах бөгөөд өнөөдөртөө бэлтгэл ажлаа бүрэн хангаж, маргааш буюу 03 сарын 10-ны өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Шуурхай штаб болон Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо.
Амбулаторийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, дүүргийн хэмжээнд нийтдээ дөрвөн цэгээр иргэдийг вакцинжуулах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
Маргааш буюу 03 сарын 10-ны өдөр боловсролын салбарын 1000 гаруй ажилтан, албан хаагчийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн гэж Шуурхай штабын дарга Х.Анхбаяр танилцууллаа.