Налайх дүүрэг

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт дүүргийн Соёлын ордонд иргэдэд зориулсан "Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг" зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн нээлтэд дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга оролцож, нээж үг хэллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцсон бөгөөд иргэдэд холбогдох чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлсний зэрэгцээ хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

 
Хуваалцах: