Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 14 хоногт нэг удаа иргэдийг хүлээн авч уулздаг. Хуваарийн дагуу өнөөдөр хүсэлт гаргасан 14 иргэнтэй уулзалт зохион байгууллаа.
Иргэдийг хүлээн авч уулзах уулзалтад Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Газрын албаны мэргэжилтэн Г.Ганбаяр, ЗДТГ-ын Эрхзүйн мэргэжилтэн Ж.Оюундарь, иргэдийн эрэлт хүсэлт хүлээн авах асуудал хариуцсан мэргэжилтэн О.Жаналгүл нар оролцов. 
Иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажилтай холбоотой саналаа илэрхийлж байсны зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээ болон халамжийн үйлчилгээний талаар хүсэлт гаргалаа.

Хуваалцах: