Налайх дүүрэг

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Дүүргийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд "Чадварлаг багш-2019" тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг дүүргийн 140 дүгээр цэцэрлэгээс санаачилан Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 4 дэх жилдээ ийнхүү зохион байгуулж буй аж.
"Чадварлаг багш-2019" тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар оролцож, тэмцээнд өрсөлдөж байгаа багш нартаа амжилт хүслээ.
"Налайхын боловсрол-2020" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сургуулийн өмнөх багшийн хөгжлийг дэмжих, авьяас чадварыг нээн илрүүлэх, бие биенээсээ суралцах боломж бүрдүүлэх, ур чадварыг сайжруулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дүүргийн төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 1, нийт 7 цэцэрлэгийн багш нар оролцож байна.

Хуваалцах: