Налайх дүүрэг

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Гадаад харилцааны ажлын хорооны дарга, Төлөөлөгч Н.Ууганбаяр, Дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр нарын санаачилгаар “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт өдөрлөгийг “Оюу Толгой” ХХК-тай хамтран 2019 оны 04-р сарын 26-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Тус өдөрлөгт ЕБС-ийн 11-р ангийн 300 сурагч, МСҮТ-ийн 70 гаруй оюутан, сурагч хамрагдлаа.
Өдөрлөгийн үеэр “Оюу Толгой” компаниас хэрэгжүүлдэг дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, дадлагажих хөтөлбөрүүдийн тухай улс орон, дэлхий нийтэд шаардлагатай байгаа мэргэжлийн талаарх зөвлөгөө, лекцийг хүргэсэн. Түүнээс гадна “Оюу Толгой” компанид ажилладаг 15 өөр төрлийн мэргэжилтэй залуус оролцож, сурагчдад хандсан зөвлөгөөг өртөөлчилсөн хэлбэрээр өгсөн юм.

Хуваалцах: