Налайх дүүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМТАРСАН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс "Рафаэл интернэйшнл" олон улсын байгууллагатай хамтран Сайн дурын үзлэгийг зохион байгууллаа. 
2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар танилцаж, олон улсын байгууллагын эмч нарт талархлаа илэрхийллээ.
Дотор, эмэгтэйчүүд, шүд, нүд, мэдрэл гэхчлэн нийтдээ 14 чиглэлээр эмч нар ирж ажилласан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгийг 150 гаруй хүнд хүргэж ажиллажээ.

Хуваалцах: