Налайх дүүрэг

ХҮҮХЭД БАГАЧУУДАА ӨВЧЛӨЛӨӨС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ БОЛООД БАЙНА

Дүүргийнхээ боловсолын салбарын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай өнөөдөр уулзаж цаг үеийн олон чухал асуудлаар санал солилцлоо.

Цар тахлын эсрэг бүх нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед хамгийн эрсдэлтэй бүлэг нь хүүхэд, багачууд маань болоод байна.

Одоогоор хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй байгаа учраас 18-аас доош насны хүүхэд багачууд маань ковидоор өвчлөх нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байна.

Мөн бага насны хүүхдүүддээ эцэг эхчүүдийн тавих хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд хохирох асуудал нийгэмд нэлээн цочроо үүсгэж байгаа учраас сургууль, цэцэрлэг амарч байгаа энэ үед багш нар эцэг эхчүүдтэйгээ эргэх холбоогоо сайжруулах, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллахыг зөвлөлөө.

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, урин дулаан цаг үед сургууль цэцэрлэгийнхээ тохижилт, засвар үйлчилгээг хийж, өвөлжилтөндөө эртнээс бэлдэхийг анхаарууллаа.

 

Хуваалцах: