Налайх дүүрэг

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ

АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах. /СТСХ, ХААА, холбогдох байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  Г.Бат-Очир

  1. Дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулж ажиллах. /СТСХ, ТХ/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангаж ажиллах. /СТСХ, ТХ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаГ.Бат-Очир

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг зохион байгуулах. /ХТХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /ХҮҮХ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, МХХ, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, хороодын Засаг дарга нар/   

 Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж, илтгэх хуудас, тайлан мэдээг 4, 5 дугаар сарын 15, 30-ны өдрүүдэд ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлэх. /ХҮҮХ, нийт байгууллагууд, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 95911178

 

Хуваалцах: