Налайх дүүрэг

2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /СТСХ, ХАА, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, “Шар дарцаг” аяны хэрэгжилтийг идэвхжүүлэн ажиллах, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /НХХ, ГБХЗХХ, ЦХ, БХ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт байгууллагууд эзэмшлийн хашаандаа, хашаагүй албан байгууллагууд хуваарилсан нийтийн эзэмшлийн газарт мод тарих бэлтгэл ажлыг хангаж, модны суулгац бэлдэх. /ХТХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Налайх дүүрэг байгуулагдсаны болон Налайхын их уурхайг улсын мэдэлд авсны 100 жилийн ойн хүрээнд байгууллагууд хашаа, хайсны өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийн төлөвлөлтийн зургийг хийж, ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх. /ХТХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга  Д.Оюунбилэг

  1. Дүүргийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөний саналыг ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /ХТХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн  шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийх ажлын жагсаалт гаргах, засвар үйлчилгээг хийх ажлыг эрчимжүүлэх. /”Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, сургууль, цэцэрлэгүүд, хороодын Засаг дарга нар холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж, илтгэх хуудас, тайлан мэдээг 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлэх. /ХҮҮХ, нийт байгууллагууд, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Цаг уурын онцгой нөхцөл байдалтай уялдуулан байгууллагууд хашаа хайс, дээврийн бүрэн бүтэн байдлыг хангах, шар усны үер, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллах. /Нийт байгууллагууд, НШУХМТ, Онцгой байдлын хэлтэс, МХХ/

           Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Байгууллагууд ажлын цаг ашиглалтад онцгой анхаарч, ажилтан албан хаагчдаа хариуцлагжуулах, ERP программын цаг бүртгэлийн цэсийг идэвхжүүлэн ажиллах. /Нийт байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон erp чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: