- “Төрийн хэмнэлтийн тухай” хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох. /СТСХ, ХААА/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- “Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн хэмнэлтийн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах. /СТСХ, нийт байгууллагуудын удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. /СТСХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах. /ХТХ, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, ААН байгууллагууд, иргэн/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах. /ХТХ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа Усан оргилууруудыг 05 дугаар сарын 20-ны дотор ажиллуулах. /ХТХ, холбогдох ААН байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын иргэдээс авах санал асуулгыг эрчимжүүлэн ажиллах. /ТЗУХ, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
- Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэл, дүүргийн Засаг даргын А/131 дүгээр захирамжийн хүрээнд батлагдсан хуваарийн дагуу 0-5 насны хүүхдүүд, 18-30 иргэд, албан хаагчдыг “Эрт илрүүлэг”-ийн арга хэмжээнд идэвхтэй хамруулах. / НХХ, Нийт албан байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.