Налайх дүүрэг

2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /СТСХ, ХАА, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Ногоон хот-Иргэний оролцоо"  мод тарих арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд зохион байгуулагдахтай холбогдуулан байгууллагууд тус арга хэмжээнд оролцсон тайлан мэдээг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн  шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийх ажлын жагсаалт гаргах, засвар үйлчилгээг хийх ажлыг эрчимжүүлэх. /”Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, сургууль, цэцэрлэгүүд, хороодын Засаг дарга нар холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэл, дүүргийн Засаг даргын А/131 дүгээр захирамжийн хүрээнд батлагдсан хуваарийн дагуу 0-17 насны хүүхдүүд,       18-30 иргэд, албан хаагчдыг “Эрт илрүүлэг”-ийн арга хэмжээнд идэвхтэй хамруулах. / НХХ, Нийт албан байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Байгууллагууд төрийн өмчийн тооллогыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны дотор чанартай шуурхай зохион байгуулж биелэлтийг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнаж ажиллах. /СТСХ, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж ажиллах, өргөдөл гомдлын программ ашиглалтыг эрчимжүүлж зөрчил гаргахгүй байхад анхаарах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлстийн дарга М.Баттулга

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү

Хуваалцах: