- 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /СТСХ, ХААА, ХТХ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /CТСХ, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг эрчимжүүлэх. /ТХ, хорооны Засаг дарга нар, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Дүүргийн нийт байгууллагууд ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсээс хүргүүлэх хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд тарьсан мод, зүлгийг услах ажлыг үр дүнтэй, тогтмол зохион байгуулах /ХТХ, нийт байгууллагууд, Цэцэрлэгжүүлэтийн алба ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг
- Дүүргийн нийт байгууллагууд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал асуулгад нийт ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулж ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
- Соёлын ордны өмнөх талбайд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриатайгаар зохион байгуулагдах “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээнд хуваарийн дагуу нийт байгууллагууд идэвхтэй хамрагдах. /Нийт байгуулллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.