Налайх дүүрэг

2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх, “Аюулгүй Налайх” арга хэмжээний хүрээнд нийт байгууллагуудын албан хаагчид батлагдсан удирдамж, хуваарийн дагуу гудамж талбайд нийтийн хэв журам сахиулах эргүүлд сард нэг удаа гарч хэрэгжилтийг тайлагнаж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаардлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах. /ТЗУХ, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Хороодын засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, моджуулах, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан авто зам хаах, хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах. /Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа болон хийгдэх гэж байгаа ажлуудын талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: