Налайх дүүрэг

2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203, 204 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх дүүргийн Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, Цагдаагийн хэлтэс, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ/

           Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Горхи-Тэрэлжийн гол дагуух хог, хаягдал, орчны бохирдол үүсгээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, бодит байдлыг газар дээр шалган баримтжуулж, гаргасан дүгнэлт, саналыг холбогдох яаманд хүргүүлж арга хэмжээ авч ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг дарга, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга  Г.Бат-Очир

  1. Ногоон байгууламжийн тарилтын ажлыг дуусгах, арчлалт тордолтын ажлыг   

      эрчимжүүлэх. /”Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, Тохижилт, нийтийн   

      аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан 7, 8 дугаар сард соёл урлаг, спорт, сургалт нөлөөлөл, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хүүхдүүдийг хамруулах. /Соёлын ордон, ГБХЗХХ, НХХ, Спортын хороо/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд байгууллагууд инженерийн шугам сүлжээг, мэргэжлийн байгууллагаар шалгуулж бэлтгэл ажлыг хангаж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, “Налайх Дулааны станц” ТӨХК, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: