Налайх дүүрэг

2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн  дарга Д.Оюунбилэг

  1. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх. /Цагдаагийн хэлтэс, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв/

           Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “УБЦТС” ХК Түгээх төв, сургууль, цэцэрлэгүүд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

 

  1. Коронавируст халдвар (Ковид-19) болон томуу, томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай байгаа тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул 8 дугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Дүүргийн Татварын хэлтэс орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаатай холбогдуулан баталсан хуваарийн дагуу холбогдох байгууллагуудын удирдлагууд биечлэн оролцож, Төлөөлөгч нараас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайхын дулааны станц” ОНӨААТҮГ “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад нийцсэн эсэхэд онцгой анхаарч ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд:

1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,

2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,

3. Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах. 4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хороололын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх.

5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ, Цагдаагийн хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 08 дугаар сарын 25-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: