Налайх дүүрэг

2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүрэг, дүүргийн иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайхын дулааны станц” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх”  ОНӨААТҮГ, “УБЦТС” ХК-ийн Налайх Түгээх төв, “УБЦТС” ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах./ Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлуудаа эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. “Засаг даргын явуулын өрөө арга хэмжээ”-г 2022 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үр дүнтэй зохион байгуулах, оролцох байгууллагууд хуваарийн дагуу бүрэн хамрагдах. /ТЗУХ, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: