Налайх дүүрэг

"ТҮНШЛЭЛ-2019" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХНХЯ-ны харьяа, Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 65 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхт ойгоо угтаж МСҮТ-өөс "Түншлэл-2019" уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ удаагийн түншлэлийн зөвлөгөөнд Налайх дүүргийн Засаг дарга, МСҮТ-ийн ТУЗ-ийн дарга Ч.Раднаабазар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг болон Оюу толгой ХХК, ЗХЖШ-н Мэргэжлийн ахлагч бэлтгэх төв, Таван толгой joint venture ХХК, Багануур ХК, Стийл арт ХХК, Рич ус дрийлинг ХХК, Дархангеомаш ХХК, Трансвест монголиа ХХК, Ган хийц ХХК, Азийн хөгжлийн банкны ХЭУД-төсөл зэрэг 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Түншлэлээр багш инженер солилцоо, оюутан дадлагажуулах, ажлын байраар хангах, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, 65 жилийн ойн бүтээлч ажилд хамтран оролцох талаар олон санал санаачилга гаргасан байна.

Хуваалцах: