Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгөх үйлчилгээг сард 2 удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 09-17 цагийн хооронд дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхимд байрлан үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, үйлчилгээ авахыг урьж байна.