Налайх дүүрэг

ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧ ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөр 05 дугаар сарын 08-ны өдөр тохиолоо.
Тус өдөр дүүргийн Улаан загалмайн хорооноос өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж явуулсан юм.
Мөн дүүргийн удирдлагууд өсвөрийн улаан загалмайч хүүхдүүдээ хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон хэлтсийн дарга нар өсвөрийн хүмүүнлэгийн элч болсон хүүхдүүдтэй халуун дулаан яриа өрнүүлж, анги хамт олноо манлайлан хүмүүнлэгийн үйлсэд оролцогч зарим идэвхтэн сурагчдыг шагнаж урамшууллаа.
Мөн дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан н.Цэндзэсэмийг Налайх дүүргийн Хүндэт тэмдэгээр шагналаа.

Хуваалцах: