Налайх дүүрэг

2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. //Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх./Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-очир

  1. Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон хяналт тавьж ажиллах.

/Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт мэдээллийн тав/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Уурхайчдын алдрын хөшөөний өнгө үзэмжийг сэргээж, суурь хэсгийн өнгийг сэргээх ажлыг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор зохион байгуулах. / Эрдмийн Оргил цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэг,  Соёлын ордон, 2 дугаар хороо/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Соёлын ордны өмнөх талбайд байрлах автобусны буудлын сүүдрэвчний шилийг нөхөж, бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор зохион байгуулах. /”Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Соёлын ордны өмнөх талбайг гэрэлтүүлэх, чимэглэл хийх ажлыг 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх. /Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, “УБЦТС” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, “УБЦТС” ТӨХК-ийн Ашиглалт, засварын Налайх төв/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Соёлын ордоны өмнөх талбайд хийгдэж байгаа мөсөн талбайд ус нэмж, талбайг бүрэн ашиглалтад оруулах. /Онцгой байдлын хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1.  Соёлын ордны өмнөх талбайд сүлд мод засах, чимэглэх ажлыг зохион байгуулах./Онцгой байдлын хэлтэс, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ, цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: