Налайх дүүрэг

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. 2023 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод шуурхай, зохион байгуулж хэрэгжүүлэх, хүнд суртал гаргахгүй байх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. 2022 онд хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх, эзэмшилт, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Байгаль орчинд сөрөг нөлөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сараал усны шинэ техинологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж Нийслэлийн ЗДТГ-т танилцуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах./Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэл, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах. /Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байлгаж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “УБЦТС” ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд Үйлчлэх төв, “УБЦТС” ХК-ийн “Ашиглалт засварын Налайх төв”/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт” үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэтийн алба/, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Агаар орчны бохирдолтой тэмцэх тасаг, дүүргийн 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. 2023 онд нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого, дүүргүүдээс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байгаа учраас дүүргүүд оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1.  Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан хугацаа, болзол, журмыг мөрдөх, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, албан хаагчдыг сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1.  2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. 2023 онд хийгдэх явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжуудыг хийгдэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ,  8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: