Налайх дүүрэг

2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Спортын хороо, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах болон нийгмийн салбарын ажлуудаа эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж, шалтгаан нөхцөлд нь дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, ГБХЗХХ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Татварын газраас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Инженерийн шугам сүлжээний үзлэгийн болон эргэлтийн худгийг тагжуулах, түвшин тааруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст  ирүүлэх. /”Чандмань Налайх” ОНӨААТҮГ, “Дулааны Станц” ТӨХК/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган замын голд тавигдсан гэрэлтүүлгийн шонгуудад хийгдсэн судалгааны мөрөөр зайлшгүй шилжүүлэх шаардлагатай болон боломжтой шонгуудыг шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо судалгааг гаргаж 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэх. /”Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1.  Нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах дэд ажлын хэсгийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Налайх дүүргийн хэмжээнд нүүн шилжих байршлуудад үзлэг хийж, байршил бүрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, фото зургаар баримтжуулж танилцуулгыг бэлтгэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэх. /Онцгой байдлын хэлтэс/

 Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн баасан гаригт зохион байгуулагдах “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд байгууллагууд идэвхтэй хамрагдах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

  1. 2017-2022 онд бүх төрлийн эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тоног төхөөрөмж, машин техник, бүтээн байгуулалтын ажлын мөнгөн дүн, зурагтай танилцуулгыг (pptx) гарган Санхүү, төрийн сангийн хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир   

  1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2022 оны 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, байгууллагын удирдлагууд, хороодын Засаг дарга нар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг айл өрхүүдэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх, байгууллагын удирдлагууд "Шуурхай штаб"-д хуваарийн дагуу өөрийн биеэр гарч хариуцлагатай ажиллах, айл өрхүүдэд тавих хяналтыг сайжруулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийт байгууллагын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: