Налайх дүүрэг

2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалддан авах ажиллагааны алба/

   Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

  1. Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс/

   Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

    Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяныг эхлүүлж зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

    Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

  1. Газрын зөрчил арилгаж гарааш буулгасан талбайд тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулан баталж, тохижуулах ажлаа эрчимжүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, "Цэцэрлэгжүүлэлтийн алба" ОНӨААТҮГ Газар зохион байгуулалтын алба/

   Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх" ОНӨААТҮГ, “Налайхын Дулааны станц” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

   Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махны чанарт онцгой анхаарч хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

   Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, цаашид арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт тавих. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

    Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба/

    Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

    Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Дүүргийн удирдлагууд 7 хоног бүрийн “Баасан” гаригт салбар, салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх. /Дүүргийн удирдлагууд, нийт байгууллагууд/

    Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Дараагийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

     Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1.  Дүүргийн хэмжээнд хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэх зорилгоор “ХУРДАН” цэгийг байгуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавих. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

    Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1.  МУ-ын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааний талаар төрийн албан хаагч нарт мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдах “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сургалт, уулзалтад байгууллагууд идэвхтэй хамрагдах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

    Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

 

   Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 04 дугаар сарын 27-ний өдрийн 17.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

 

 

 

 

Хуваалцах: