Налайх дүүрэг

ЭЕШ-ЫН УРЬДЧИЛСАН СОРИЛГО ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалт 05 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус шалгалт нь элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагддаг журмын дагуу явагддаг бөгөөд энэ хичээлийн жилд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шалгалтад нийт 172 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хичээлүүдээрээ оролцож байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 17-20-ны өдөр зохион байгуулагдана.

Хуваалцах: