Налайх дүүрэг

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, НЯГТЛАН, НЯРАВУУД НОМЫН ДУУ СОНСЛОО

Дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс Дотоод аудитын албатай хамтран төсвийн байгуулагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, няравуудыг хамруулсан сургалтыг 05 сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: "Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс иргэдийн оролцоотой хөгжлийн жил болон сахилга хариуцлагын жил болгон төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг үүрэг болгосон. Тэр дундаа санхүүгийн сахилга батыг ямагт сахиж ажиллах нь та бидний үүрэг. Тийм ч учраас өнөөдрийн энэ сургалт олон чухал мэдлэг мэдээлэл солилцсон, үр дүнтэй сургалт болсон гэдэгт итгэлтэй байна" гэв. 
Сургалтаар Татвар, Нийгмийн даатгалын багц хууль болон нягтлан бодох бүртгэлийн талаар хуульд орсон нэмэлт өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, няравуудад мэдээлэл хүргэлээ. 
Энэхүү сургалтанд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, МУ-ын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал нарын хүндэт зочид оролцов.

Хуваалцах: