Налайх дүүрэг

2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ,  холбогдох байгуулагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засварлах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв ААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. 2023-2024 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, 8 хороод, бусад байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагийн цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах. / Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж, засварлаж дуусгах. / Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ /

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, зам дээр тогтсон усыг соруулах, сүвэгчлэх, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, /

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/838 дугаар захирамжийн дагуу үерийн шалтгаан, нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллах./ Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг танилцуулах. / Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Байгууллагын болон нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль хог ургамлыг хадах, түүж цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулах, цэвэр орчин бүрдүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг оролцуулах, тайлан мэдээг Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэх. / Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, /

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү

Хуваалцах: