Налайх дүүрэг

2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1.  “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Боловсролын  хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг эрчимжүүлж, дуусгах, ажлын чанар гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Шинэ ургацын хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих. Үүнд 1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэж дуусгах, 2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлаж дуусгах, 3. Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах. 4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх. 5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цагдаагийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж олон нийтэд тогтмол мэдээлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс  Д.Оюунбилэг

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр хэрэгжилтийн явцыг танилцуулах./Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ,  холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс  Д.Оюунбилэг

  1. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудын өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, ажилчдын тээврийн хэрэгслийг бүрэн хамруулж, дэмжлэг үзүүлж ажиллах /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гаргаж 2023 оны 09 дүгээр сарын 20 дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ үү. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

10.“Охидын төгөл” –д талбайгаа бүрэн тохижуулаагүй, тоглоомоо бүрэн суурилуулаагүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлж, бүрэн дуусгах. /цэцэрлэгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс  Д.Оюунбилэг

11. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Соёлын ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороотой хамтарсан сургалт зохион байгуулагдах тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүд идэвхтэй оролцох. /Хороод, Эрүүл мэндийн төв, ЕБС-иуд, цэцэрлэгүүд, ӨЭМТ-үүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Албан бус, насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: