Налайх дүүрэг

2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК,  холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх.  /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Хүүхдийн тоглоомын талбай, Сагсан бөмбөгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн зөрчлийн дуудлага мэдээлэл, шөнийн цагаар ирэх болсон шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, чиглэлээр зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах./Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1.  Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Төсвийн орлого төвлөрүүлэгч байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй анхаарч ажиллах.

/Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Нийслэлийн Засаг даргын ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. /Байгуулагдсан ажлын хэсгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс, ХХҮХ-ийн Мал эмнэлэгийн тасаг/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. “Иргэдээ сонсъё” Засаг даргын явуулын өрөөний бэлтгэл ажлыг сайтар ханган зохион байгуулах./Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: