Налайх дүүрэг

2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.  /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК,  холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж 10 дугаар сардаа багтаан дүнг танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Дүүргийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, залуучууд хүүхэд хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс /

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол гэмт хэрэг, зөрчлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлгөөн соёлтой оролцуулах чиглэлээр иргэд, олон нийтэд болон нутгийн захиргааны байгууллагуудад уриалж, зөвлөмж чиглэлийг өгч  ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах.  /Санхүү төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Засаг даргын явуулын өрөө арга хэмжээний үеэр санал, хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг судлан шийдвэрлэж, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны дотор илтгэх хуудасны хамт Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан бичгээр ирүүлнэ үү. /Нийт байгууллага/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. Дүүргийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө асаах,  зуухны бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж,  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг хүргэн ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн 8 хороо, нийт байгууллага/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг Хяналт тавих албан

      10.  "Манай хороо-Миний гудамж -2023" фэйж хуудсаар аяны хүрээнд иргэдийн санал санаачлага оролцоотой хийгдэж байгаа ажлууд болон шилдэг тохижилттой айл өрх, ААНБ-уудыг сурталчлах, тайлагнах / Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, Хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: