Налайх дүүрэг

"ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, таниулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилгоор ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Монголын үндэсний хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтран 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Хариуцлагатай үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 108 аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжид Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”-ын дагуу гурван жилийн хугацаатай ГЭРЧИЛГЭЭ олгоно.

Хуваалцах: