Налайх дүүрэг

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Налайх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлсэн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, нийгмийн халамжийн хүүхэд, гэр бүлтэй холбоотой (2012-2016) үйл ажиллагааны хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, ололт амжилт, сайн туршлагуудад үнэлэлт дүгнэлт хийж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Канадын Үндэсний хорооны төлөөллүүд хүрэлцэн ирж Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг, Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал, Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал болон ЕБС, СӨБ-ийн төлөөллүүдтэй уулзаж сургууль цэцэрлэг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

“НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 оны Улс Орны Хөтөлбөрийн хүрээнд ЧИП багц, байгальд ээлтэй ус цэвэрлэх байгууламж зэрэг шийдлүүдийг өргөжүүлэн улсын хэмжээнд сургууль, эрүүл мэндийн төвүүдэд суурилуулах төслүүд хэрэгжиж эхэлж байгааг яриандаа дурдсан юм.

Дээрх төслүүд ч гэсэн Налайх дүүрэгт хэрэгжиж агаар, орчны бохирдолтой тэмцэх, баталгаат ундны усаар иргэдийг хангах, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг үйл ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Хуваалцах: