Налайх дүүрэг

НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн ахуйн үйлчилгээ үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан дүүргийн нутаг дэвсгэрт оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, мөн арилжааны банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн талаар мэдээлэл хүргэлээ. Цаашид оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийг бүхий л талаар дэмжин хөгжүүлэх, шагнаж урамшуулах, улс нийслэлийн хэмжээний тэмцээн уралдаанд идэвхтэй оролцуулах, харилцан туршлага солилцох зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орж холбоо байгуулан тэргүүлэгчээ сонголоо.

Та бүхний ҮЙЛС НЬ АРИУН, ҮЙЛ НЬ УРАН байх болтугай

Хуваалцах: