Налайх дүүрэг

"ЭРҮҮЛ ИРГЭН" АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. 
Тэрбээр Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажилтай танилцахын зэрэгцээ зүүн бүсийн 3 дүүргийн олон улсын сувилагчдын баярын арга хэмжээнд оролцлоо.
Мөн дараагаар нь дүүргийн 2 дугаар хорооны Амь Эрдэнэ Өрхийн эрүүл мэндийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Нийслэлийн Засаг даргын 320 дугаар захирамжийн дагуу "Эрүүл иргэн аян"-ыг НЭМГ, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хамтран 04 сарын 15-наас 10 сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 
Аяны хүрээнд хуваарь гарган Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллах бөгөөд албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 05 сарын 14-ны мягмар гаригт дүүргийн төв талбайд зохион байгуулна гэж Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцуулсан юм. 
Дашрамд дурдахад Эрүүл иргэн аяны хүрээнд харьяа дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвд хандан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой юм байна.

Хуваалцах: