Налайх дүүрэг

2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, орлого төвлөрүүлэгч байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. “Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах” гэж зааснаар дүүргийн хэмжээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох арга хэмжээг авахуулах. /Цагдаагийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хороодын Засаг дарга нар, дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын удирдлагууд өөрсдийн салбар салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүн, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх. /Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, нийт байгууллагууд, /

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг гаргаж 2023 оны 10 дугаар сарын 09-ний дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ үү.

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргал /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: