Налайх дүүрэг

ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ БАГШ НАРТ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

#Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг ЮНЕСКО-оос #Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд #Монгол Улс 1966 оны 2 дугаар сараас Багш нарын баярыг тэмдэглэж, Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан байдаг.

Боловсролын салбарт бие сэтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж буй Монголынхоо мянга мянган эрдэмтэн багш нартаа #Монголын багш нарын баярын 57, #Дэлхийн багш нарын 29 дахь өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, амьдралын баяр баясал, амжилт бүхний дээдийг хүсье

#Сайн багшийн гар дээрээс эх орны маргаашийн нар манддаг…

Хуваалцах: