Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДАД ОХИД ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

Дэлхийн Олон Улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Налайх дүүргийн Охидын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд төлөөлөл дүүргийн удирдлагуудад захидал хүргэлээ.

ЗАХИДАЛДАА ОХИД, ХӨВГҮҮДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ДУРДАЖ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ орууллаа. Хүсэлтэд сургуулийн орчин, сургуулийн ариун цэврийн өрөөний асуудал, ариун цэврийн хэрэглэгдэхүүнүүд, хүүхдүүдийн дундах ялгаварлан гадуурхалт, электрон тамхины хор уршиг, сургуулийн автобус, сургуулийн сэтгэл зүйчтэй болох, хүүхдүүдийн бие сэтгэхүйн эрүүл мэндийн боловсрол, Мини парламент, Skaut-д гишүүнээр орох зэргээр асуудлуудыг хөндөн ярилцаж, хэрэгжилт болон шийдвэрлэлтийн талаар хариу авлаа.

Хуваалцах: