Налайх дүүрэг

2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээдэг, байршуулдаг газар бий болгох төсөв, санхүүгийн тооцоо судалгааг хийж танилцуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Дүүргээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж, нэг газарт төвлөрүүлж хашаалах, хашаалсан малыг эзэнд нь хүлээлгэж өгөхдөө нөхөн төлбөрийн жишиг тариф гаргаж авах талаар захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний  хэлтэс Ц.Тунгалаг

  1. Хот нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг шилжүүлэх ажлын саналыг боловсруулж, танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. Байгууллагын удирдлагууд зөвшөөрөлгүйгээр гадаадад томилолтоор явахгүй байх, зарласан хурал, зөвлөгөөнд биечлэн оролцох. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавин ажиллах, захиалагчийн хяналтыг тавьдаг байх, жижиг хөрөнгө оруулалтын ажлуудын захиалагчийн хяналт тавих эрхийг дүүрэгт шилжүүлэн авах талаар судалгаа хийж, саналаа нийслэлд хүргээлэх. /Санхүү төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Улс, нийслэл, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн  хэлтэс Г.Бат-Очир

  1. Дүүргийн автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах захирамжийн төслийг яаралтай боловсруулж, гаргах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд бодлогын дүн шинжилгээ хийж яаралтай танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хариуцсан айл өрхөд хяналт тавьж ажилласан тухай илтгэх хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст болон nalaikhshuurhai@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний  хэлтэс Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд /enkhjargal.sanjaaoidov@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: