Налайх дүүрэг

2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай гаргаж танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Дүүргийн хэмжээнд хэчнээн км үерийн ус зайлуулах, далан, суваг, шуудууг хүчитгэх төсөв, тооцоо, судалгааг гаргаж танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Авто замын нэгдүгээр эгнээний зам дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлж, газрыг цуцлах ажлыг зохион байгуулах.  /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Цаашид “Гудамжны хоол” үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа нийтийн бие засах газартай нь уялдуулах, зөөврийн шинэ технологийг судлах ажлыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, шалгах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж, хуваарьт айл өрхүүдэд хяналт тавих ажлаа эрчимжүүлэх. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03/1396 дугаар албан бичгийг дүүргийн 49 байгууллагад илгээсэн. Тус албан бичигт “Монгол бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг ажилтан, албан хаагчдад тасралтгүй явуулж, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандартын хэвлэмэл хуудсыг туршсан ажлын үр дүнгийн тайлан, мэдээг 2023 оны 10 дугаар сарын 30-ны дотор ирүүлнэ үү” гэснийг хэрэгжүүлж, тайлан ирүүлсэн  2 байгууллага байна. Тиймээс бусад байгууллагууд онцгой анхаарч, яаралтай хариуг хүргүүлнэ үү.

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан С.Пүрэнвсанд erp чат болон purevsan9921@gmail.com цахим шуудангаар ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: