Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 11 МЯНГАН ИРГЭН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦЖЭЭ

Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгсөн байна.

Санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс ирэх 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ.

Хуваалцах: