Налайх дүүрэг

"НАЛАЙХ МАРАФОН" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД 630 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦЖЭЭ

"Налайх марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 2019.05.14-ны ѳдѳр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 4 насны ангилалаар нийт 630 гаруй тамирчид тэсвэр тэвчээр хурд хүчээ сорин ѳрсѳлдѳж бариалсан байна. 
Тэмцээнийг 4 насны ангиллаар зохион байгуулж эхний 6 байрыг шагнаж урамшууллаа.
Шагналыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, БТСХ-ны дарга Д.Мөнхбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Бүх нийтийн гүйлтийн тэмцээний хамгийн ахмад гүйгчээр ЗДТГ-ын ажилтан Ж.Хайрат шалгарсан бол хамгийн бяцхан гүйгчээр 9 настай н.Тѳгѳлдѳр шалгарлаа гэж БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРООНООС МЭДЭЭЛЛЭЭ.

 

Хуваалцах: