Налайх дүүрэг

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Дүүргийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах. / Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

2. Хаврын их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах; /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах; /Нийгмийн хөгжлийн хэлтэс, сургуулиуд, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх; /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

5.  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах; /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, хороод, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

6. Автозамын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөх /Цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

7. 2024 оны 04 дүгээр сарын 02-18-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж буй төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг цахимаар өгч, идэвхтэй хамрагдах,  /нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажлуудыг зохион байгуулах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу Хаврын их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: