Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 31 дүгээр хуралдаанаар 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал оруулж хэлэлцүүлж батлууллаа.

Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулснаар 2,7,8 дугаар хороог дамнасан Шинэ Налайх хорооллыг Нарлаг, Наадмын замтай холбох замын засварын ажил, Онцгой байдлын хэлтсийн урд замаас 51дүгээр байр хүртэлх замын засварын ажил, дүүргийн 88 төрийн албан хаагчдын орон нутгийн цалингийн нэмэгдлийг хэлэлцэн бусад бага хэмжээний хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Хуваалцах: