Налайх дүүрэг

ДУУДЛАГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Багануур, Багахангай, Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах хүрээнд зохион байгуулагдаж буй “Дуудлага” тэмцээн эхэллээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээнд 12 багийн 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд өртөө хэлбэрээр даалгавар гүйцэтгэх юм. Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна.

 

Хуваалцах: