Налайх дүүрэг

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа олон, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд  бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг  өмчид бүртгэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

4. Дүүргүүд нийслэлийн өмчийн ашиглалтгүй, талбайг  түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг  Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж, гэрээ байгуулаагүй зөрчлүүдийг арилгах /Санхүү төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

5. Ой хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

6. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хугацаанд нь эхлүүлж, дуусгах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

7. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8. Замын засвар шинэчлэл, тохижилтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан замын бродюр, явган зам, алаг хавтангуудыг Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дээр буулгах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

           9. Үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11.Дүүргийн хэмжээнд тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам  талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйүйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12. ТҮЦ-ийг цэгцлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

13. Улаанбурханы тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой дүүргүүдийн хэмжээнд тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлэн, хариу арга хэмжээг авч, УГУ вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээг хийж, нөөц бүрдүүлэлт болон бэлэн байдлыг ханган ажилах.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Жаналгүлд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: