 Налайх дүүрэг
                        Налайх дүүрэг
                    1. Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс 2024, 2025 онуудад өгсөн бүх үүрэг даалгаврын хэрэгжилтийг гаргаж, удаашралтай байгаа ажлуудын шалтгаан нөхцөлийг танилцуулах. /Төрийн захиргааны удирлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2.Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх явган замыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. Давс, бодис нөөцлөх ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан талбайн цас, мөсийг тухай бүр шуурхай цэвэрлүүлж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт” үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Сурагчдын бие даалт, амралтын өдрүүдэд угаарын хийн хордлого, гал түймрийн аюул, осол болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
6. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
7. “Хотула” аппликейшний үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг жигдрүүлж, нийслэлийн байгууллагуудын удирдлага, албан хаагч нар хэрэглэж хэвших, мэдээлэл солилцдог байх. / Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
8. Хагас кокосжсон шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. / Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
9. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, айл өрхүүдийн угаарын хий мэдрэгчийг ажиллуулж, иргэд, олон нийтэд сурталчлах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
10. Нийтийн байрнуудад хяналт шалгалтыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
11. Дүүргүүд камерын хяналтын дэд төвүүдээр автозам, явган замын халтиргаа гулгааг тогтмол хянах, зөрчлийн талаар мэдээлж байхаар журамлах. /Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт