Налайх дүүрэг
1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны “Төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /ХЭЗХ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2. 2026 оны эхний шуурхай зөвлөгөөн дээр улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар танилцуулах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Тендер шалгаруулалтыг 4 болон түүнээс дээш удаа зохион байгуулахад оролцогчгүй, амжилтгүй болсон төсөл, арга хэмжээний талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах. /Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
4. Төсвийн орлого тасалдсантай холбогдуулан хэмнэлтийн горимыг чанд мөрдөж, үлдсэн хугацаанд орлого бүрдүүлэх ажлыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулж, инженер хангамжийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, бэлэн байдлыг хангаж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
6. Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Цагдаагийн хэлтэс, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
7. Гамшиг осол болон гал түймэрийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах. / Онцгой байдлын хэлтэс, Нийт байгууллага /
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
8. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийн зуух тараах, аюулгүй ажиллагааны заавар, дүрэм, журмыг таниулах сургалтыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
9. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир