Налайх дүүрэг

21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартан зам талбайд цагдаагийн байгууллагын тэмцээн зохион байгуулагдаж байна. 
Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын нийт 41 баг оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 05 сарын 16-ны өдөр хөнгөн атлетикийн 400 метрийн тойрог бүхий тартан зам дээр боллоо. Дүүрэгтээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож, нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Иргэдийн амгалан тайван байдлын төлөө тангараг өргөж амаргүй албанд хүчин зүтгэдэг цагдаагийн байгууллагын баг тамирчид энэ өдрүүдэд 100, 200, 800, 3000, 5000 метрийн гүйлт, уртын харайлт, зээрэнцэг, бөөрөнцөг шидэлт, буухиа зэрэг хөнгөн атлетикийн спортын төрлүүдээр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

 

 

Хуваалцах: